МАН-ын Удирдах зөвлөл сонгуулийн 50:26 хувилбарыг дэмжжээ
2019 оны 12 сарын 1

Сонгууль бүрийн өмнө өөрчлөгддөг Монголын хамгийн тогтворгүй хууль бол Сонгуулийн хууль билээ. Энэ жишиг ч МАН-ын үнэмлэхүй олонхийн засаглалын үед давтагдах болж байна.  Учир нь ирэх долоо хоногт Сонгуулийн хуулийг УИХ-д өргөн барихаар товлож буй. Тэгвэл үүний угтал болгож  МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ үеэр тэдний олонх нь ирэх оны сонгуулийг холимог мажоритар тогтолцоогоор 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг дэмжжээ.

Өөрөөр хэлбэл 76 гишүүний  50 нь жижиг тойргоос сонгогдож, харин  26 нь намын жагсаалтаар  парламентад орж ирнэ гэсэн үг. Урьд нь ийм холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан ч хүсээгүй хүн намын жагсаалт нэрээр  хууль тогтоох байгууллагад орж ирдэг гэсэн шүүмжлэлийг дагуулж байсан билээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.