МАН бүлэг: Мажоритар тогтолцоог дэмжинэ
2019 оны 12 сарын 2

2019-12-02-Улс төр

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн  асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуулийг сонгууль явагдахаас 6 сарын өмнө батлах заалттай. Тиймээс энэ сардаа багтаад Сонгуулийн хуулийн төслийг өргөн барьж батлах юм. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын, Ерөнхийлөгчийн,орон нутгийн сонгуулийн хуулийг тус тусад нь батлахаар болжээ. Энэ талаар Сонгуулийн хуулийн ажлын  хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан:

 

-Монгол Улс гурван сонгуультай. Сонгууль бүрийг тус тусын хуультай болгоно. МАН-аас нэр дэвшсэн улс нэг тойргийн 26 хүнээс нийт сонгогчдын хэдэн хувийн санал авч байна. Сонгуулийн насны 2 сая хүн байгаа. Нийт сонгогчдын 50 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигчид авлаа гэж бодъё. Ингэвэл  13 нь МАН-аас нэр дэвшигчид байх юм. Хуулийн цоорхой, хийдлийг хаасан хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна гэлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Сонгуулийн хуулинд цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

 

УИХ-ын гишиүүн Л.Энх-Амгалан: 

 

-Энэ талаар заалт орж байгаа. Сонгуулийг шударга хийх зарчим улс  орнуудын тусгаар тогтнолын асуудал. Тиймээс фейсбүүк компанийн төлөөлөл гурван удаа Монголд айлчилж энэ талаар анхаарахаа хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Сонгуулийн хуулийг  сонгогчийн эрх ашгийг бодож гаргаж ёстой. Хууль зөрчиж, нууц хаягаас бусдын нэр хүндэд халдах асуудлаар хязгаарлалт хийж байгаа. Түүнээс бус хувь нь үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй.

 

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой хугацаа тавьсан уу?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Сонгуулийн сурталчилгаа 21 хоног байгаа. Гэхдээ одоогийн өргөн барьж байгаа хуулийн төслөөр үнэмлэх гаргаж авснаар сурталчилгаагаа эхлүүлэх бололцоог нээж байна.

 

-Сонгуулийн маргааны хэрхэн зохицуулах вэ?

 

-Сонгуулийн маргаан тухайн жилдээ хаагддаг зохицуулалт хийж өгч байгаа.

 

-Мандатын тоон дээр өөрчлөлт орох уу?

 

-Бид 50:26 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Тийм учраас одоогийн жижиг 76 тойрог дээр хөдөлгөөн орно.

Хариулт үлдээх

Your email address will not be published.