ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2019 оны 12 сарын 6

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн Пүрэв гариг (2019.12.05)-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

АТГ-аас хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг 17 тендер хууль бусаар явуулж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт буруутган гурван жил гаруйн хугацаанд шалгаж, яллагдагчаар тооцжээ.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.