Ц.Элбэгдорж: Би сонгуульд нэр дэвшихгүй
2019 оны 12 сарын 19

УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэн батлах гэж байна. Уг хууль авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхийг хориглох саналыг нэр бүхий гишүүд гаргаж, анхны хэлэлцүүлгээр дэмжсэн. Үүнтэй холбоотой МАХН-ын дарга Н.Энхбаяр “намайг нэр дэвшүүлэхгүй гэж ийм заалт оруулж байна. Ганц хүнд зориулсан заалт байна” гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Тиймээс уг заалтыг эргэж харах чиглэлийг  УИХ-ын дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахимаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуулинд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!”  хэмээн жиргэжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.