ЧУУЛГАН: Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2020 оны 1 сарын 9

УИХ-ын өнөөдрийн /2020.01.09/ чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээс өмнө зарим гишүүн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан “Манай тойргоос асар олон ахмад ярьсан. Оны эцэс гээд өргүй орно гэдэг утгаар нь зээлээ төлчихсөн байна. Гэтэл ийм шийдвэр гаргалаа гэж ярьж байна. Цалингийн зээлтэй байж байгаад тэтгэвэрт гарсан. Тэтгэврээ цалингийн зээлээ төлж байгаа ахмад байна. Сайн юманд эзэн болон гэж. Баахан юм яриад байлгүй, батлах хэрэгтэй” гэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд “Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг өгөх гээд байгаа үнэт цаас нь ойлгомжгүй зүйл болчихоод байна. Одоо ард түмэн нэг сая төгрөг гэдэг нь хууран мэхлэлт гэж ойлгож байна. Өнөөдөр энэ саналыг унагах хэрэгтэй” хэмээн горимын санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Орлогыг барьцаалж үнэт цаас гаргах заалт байна. ШИНЭ намын хувьд хуралдаанд ахмадыг ялгаварлахгүй 2.5 сая төгрөг олгох боломж байна гэдэг саналыг гаргасан. Гэвч Ажлын хэсэг хуралдаж, саналыг хүлээж авсан гэдэг шийдвэрт хүрсэн. Энэ ШИНЭ намын санал биш ээ. Нэг ахмадад гурван сая төгрөг олгох боломж бололцоо байна” хэмээн ярилаа.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.