З.Энхболд: Ерөнхийлөгч ОУВС-тай гэрээ хийгээгүй, гэрээ хийсэн Ч.Хүрэлбаатар хариуцлагаа хүлээнэ биз
2020 оны 1 сарын 14

 

Иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг төрөөс нэг удаа төлж, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгох шийдвэрийг УИХ баталсан. Харин Сангийн сайд энэ асуудлаар улсын төсөвт тодотгол хийх боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ. Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвөөс гадуур, Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулсан ашгаас гаргахаар хуульд тусгасан. Харин энэ шийдвэрийг ОУВС “Монгол Улс гэрээгээ зөрчлөө” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа.

Үүнтэй холбоотой ЕТГ-ын дарга З.Энхболд “Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Х.ОЧ

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.