АНУ H2 ангиллын визийн хугацаагаа 2021 он хүртэл сунгалаа
2020 оны 1 сарын 21
АНУ H2 ангиллын визийн хугацаагаа 2021 он хүртэл сунгалаа

АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгасан байна. Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр мэдээлэв.

Монгол Улс 2018 онд анх удаа АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт багтсан билээ. Тодруулбал, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарлаж, манай улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон билээ.

Дашрамд дурдахад, 2018 онд Монгол Улсын долоон иргэн Н2 төрлийн визээр АНУ-ыг зорьжээ. Тэдний дөрөв нь ХАА, гурав нь ХАА-н бус чиглэлээр ажилласан гэдгийг Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас мэдээлж байв.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.