Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг харъяалал харгалзахгүй үйлчилж байна
2020 оны 1 сарын 22

Өвлийн улиралд нийслэлчүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол агаарын бохирдол байдаг. Агаарын бохирдлоос шалтгаалж сургууль, цэцэрлэгийн балчир үрсийнн өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг тул эмнэлгийн ор хүрэлцэхгүй, эмч эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал нэмэгддэг. 

Тэгвэл шинэ онтой зэрэгцэн “ХАВДРЫН ЭСРЭГ ДОВТОЛГОО” хэмээх шинэ төслийг эхлүүлээд байгаа Баянгол дүүргийн хувьд  тусгайлсан ахмадын, хүүхдийн гэх мэт нийт 14 эмнэлэг барьж байгуулсан нь ханиад томууны өвчлөлийн үеийг түүртэлгүй давж чадсан байна.

Тус дүүргийн хүүхдийн эмнэлэг нь энгийн үед 200 хүүхдийн ор үйлчилгээнд бэлэн байдаг бол өвлийн ачааллын үеэр 150 ор шинээр нэмж гаргаснаар ямар нэгэн хүндрэл чирэгдэл үүсэхээс сэргийлж чадсанаас гадна тухайн дүүрэгт түр оршин сууж байгаа болон ойр бусад дүүргээс зорьж хандсан иргэдийг харьяалал, дараалал харгалзахгүй үйлчилж, эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээжээ.

Дүүргийн засаг дарга С.Одонтуяагийн хувьд цаашид эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаас гадна, иргэдийнхээ хамт эрүүл амьдрах арга, ухаанд суралцах, хавдраас урьдчилан сэргийлэх, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө эрүүл байх хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болох аливаа өвчлөлийг эрт илрүүлэн эмчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа юм байна.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.