“Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болно
2020 оны 1 сарын 23

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх хоёрдугаар сарын 20-нд болохоор тогтжээ.

Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн томоохон төслүүдийн үр дүнгийн тайлангийн хурал ирэх сарын 1 гэхэд дүгнэгдэхтэй холбоотойгоор тухайн компаниудаас санал ирүүлсэний үндсэнд тус наадмын удирдах зөвлөлөөс ийнхүү хугацааг сунгахаар болсон байна.

Nextstop.myf.mn сайтад өнөөдрийн байдлаар Нийгмийн бүтээн байгуулалтын 800 гаруй, дэд бүтцийн бүтээн байгуулалтын 1300 орчим, Бизнесийн бүтээн байгуулалтын 1200 гаруй төсөл нэр дэвшсэн байна.

Эндээс харахад Монголчууд 2019 онд ямар олон төслүүдийг хэрэгжүүлсэн нь харагдаж байгаа юм.

Үүний цаана нэр дэвшээгүй мэдээлэл авч чадаагүй байгууллагууд байгаа гэж бодохоор Монгол Улсын эдийн засаг, хүн амын ажил эрхлэлтийн байдал өндөр явж байгааг илтгэх нэгэн том илэрхийлэмж, бас давхар судалгааны томоохон ажил болжээ.

Ирэх хоёрдугаар сарын 20-нд “Шангрила” зочид буудалд зохион байгуулагдах “Next stop” ёслол хүндэтгэлийн наадамд шигшмэл 500 байгууллага оролцоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Нэгдүгээр шатны шалгаруулалт олон нийтийн санал асуулгаар явагдах бөгөөд дээрх сайтад болон нийгмийн сүлжээнд хамгийн өндөр хандалт авсан нь хоёрдугаар шатанд орох юм.

Тиймээс нэр дэвшүүлэлт одоог хүртэл үргэлжилсээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын залуучуудын холбооны 77771313, 80057771 утсаар холбогдон авах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хариулт үлдээх

Your email address will not be published.