УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэллээ
2020 оны 1 сарын 31

2020-01-30-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж махны үнийг тогтвортой байлгах асуудлыг хөндсөн бол гишүүн Ж.Энхбаяр “Коронавирустай холбоотой хөрш орнууд хилээ хааж байна. Монгол Улсын Засгийн газар даван туулах арга хэмжээ авч байна. УИХ энэ асуудлаар онцгой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүнд байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Д.Сарангэрэл сайд үдээс хойш мэдээлэл хийнэ. Хүн төрөлхтөний өмнө тулгарч байгаа энэ өвчнөөс эв нэгдэлтэй, нэг санаа сэтгэлтэй давж туулах ёстой” гэв.

Ингээд хэлэлцэх асуудалдаа орлоо. УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах төслийг Төрийн байгуулалтын  байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж байна.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.