Оффшор бүсээс орж ирсэн 300 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ил тод болгохыг шаардлаа
2020 оны 2 сарын 5

АТГ-ын олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү 95 сая ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирснийг тогтоон шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хөдөлгөөнөөс өнөөдөр АТГ-т асуулга бүхий албан бичиг хүргүүллээ.

Тэд “Монгол улсын байгалийн баялгаас завшин, оффшор бүсэд байршуулсан их хэмжээний мөнгө орж ирсэн талаар албаныхан мэдээлсэн. Гэтэл тэр мөнгө юунд зарцуулагдсан, эсвэл зарцуулахаар төлөвлөж байгаа талаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ерөнхийлөгч оффшорчдын мөнгөөр тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлсэн болохоос дахин зээл авч тэглэнэ гээгүй. 300 тэрбум төгрөгөөр 300 эмнэлэг барьж ч болно. Түүний зарцуулалтыг олонд нээлттэй болгох ёстой” гэсэн юм. Мөн энэхүү асуулгад олон нийтэд нээлттэй болгоогүй 20 асуудлыг тусгасан юм байна.

Одоогоор асуулгын хариуг хэзээ өгөх талаар тодорхой хариуг АТГ-аас өгөөгүй байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.