НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг хорьжээ
2020 оны 2 сарын 6
НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг хорьжээ

АТГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасанг  48 цаг саатуулж, тайлбар авсан байна. Улмаар түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналын дагуу шүүгчийн захирамж гарчээ.

Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Ц.Уртнасангийн хувьд АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байв.

One thought on “НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг хорьжээ

  1. Иргэн

    Уртасан ингэх гээд байсан юм аа. Болдог юм болдгоороо болжээ. Даравч дардайна гэж энэ дээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.