Ерөнхийлөгч цагаан сар тэмдэглэхгүй байх зарлигийн төсөл хүргүүллээ
2020 оны 2 сарын 12

 

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна.

Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарлигийн төсөлд саналаа өгчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгажээ.

Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусээс урьдчилэн сэргийлэх хүрээнд Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй энэ асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх нь.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.