ЗГ: Ерөнхийлөгчийн цагаан сар тэмдэглэхгүй байх зарлигийг дэмжлээ
2020 оны 2 сарын 12
2020-02-12-Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга санал авах төслийг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Тодруулбал, Улсын Онцгой комисс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоохтой холбоотой зарлиг гаргаж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн юм.

Харин одоо уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.