Ч.Сайханбилэг: Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй
2020 оны 2 сарын 14

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үеэрээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг иргэншлээ солих хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Тэрбээр “Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүсээд, манайд байгаа Элчин сайдын яаманд нь хандсан гэсэн мэдээлэл бий. Уг нь Ч.Сайханбилэг зугтаж явах биш ирээд, хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн мөнөө олчих хэрэгтэй юм” гэсэн юм.

Харин уг асуудалд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ мэдээлэл огт үндэслэлгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр  “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэсэн байна.

З.Энхболд түүний талаар “Ц.Элбэгдорж бол зорилготойгоор 49 хувийг өгөөд, түүнийг зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас зорилготойгоор ялагдуулсан юм. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол хонзон байх. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн өсийг авсан болов уу. АН-ын 180 мянган гишүүн хохирсон. МАН-д саналаа өгөөд дөрвөн жил сайхан явна гэсэн Монголын ард түмэн бас хохирсон” хэмээн мэдэгдсэн билээ.

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.