“Хөх сувд-2020” мөсний баярыг цуцаллаа
2020 оны 2 сарын 14

 

аймгийн Онцгой комисс энэ сарын 11-нд хуралдаж, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Хөх сувд – 2020” мөсний баярын үйл ажиллагааг зогсоох санал гаргасан. Энэхүү саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлаад байсан юм.

БОАЖЯ-наас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дэмжихээ илэрхийлжээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад “БОАЖЯ “Хөх сувд-2020″ мөсний баярын үйл ажиллагааг цуцлах саналыг дэмжсэн” гэдэг хариулт өглөө.

Ийнхүү Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэгт болохоор товлогдсон “Хөх сувд-2020” мөсний баярыг цуцаллаа.

Хариулт үлдээх

Your email address will not be published.